Цаг үеийн асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны хуулийн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнээс тодрууллаа.
Тэрбээр " 19 нам 2 эсвэл, бие даагчдаас бүрдсэн 1416 нэр дэвшигч материалаа ирүүлсэн. Түүнийг нягтлан шалгалаа. Нэр дэвших хүсэлт гаргасан 154 хүн хуульд заасан шаардлага хангаагүй, баримт материал дутуу ирүүлсэн. Татварын өртэй гэсэн шалтгаанаар 76 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан. Баримт бичгийн бүрдэл дутуу гэх шалтгаанаар 63 хүнийг, бусад шалтгаанаар 13 хүнийг бүртгэхээс татгалзсан байна.
Бүртгэхээс татгалзлаа гээд сонгуульд оролцох боломжгүй болно гэсэн үг биш. Хуульд зааснаар бол санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 3-ны өдрөөс өмнө зөрчлөө арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх хүсэлтээ гаргах боломжтой.
Сонгуулийн ерөнхий хороо нь ЦЕГ зэрэг лавлагаа гаргаж өгөх байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Тиймээс амралтын өдрөөр хамтарч ажиллана" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)