СЕХ-ноос "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан шийдвэр гаргасан талаар тэрбээр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хууль хүний царай хардаг байдал сүүлийн үед улстөрийн зорилготой холбоотойгоор гарах болсон. Үүнийг би өөрийн биеэр 2000 онд УИХ-ын ээлжит сонгуулиар МАН-аас хөөгдсөний дараа Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвших шийдвэрт хүрсэн. Бие даан нэр дэвших шийдвэр гармагт 23 цагийн дотор эрүүгийн хэргээр цагдан хорьж байсан. Зохиосон хэрэг нь хуульд нийцэх юм байхгүй. УИХ-ын 9 дэх сонгуульд Үндэсний эвслээ тэргүүлж, шаардлагатай материалыг бүрдүүлж ажилласан. Сонгуулийн хуульд заагаагүй заалтуудыг бичгээр ирүүлсэн.
Үндэсний эвслийн дэмжигчид, гишүүд, бусад намууд, нам бус иргэд итгэл алдарч болохгүй гэдгийг хэлмээр байна. Үндэсний эвсэл энэ удаагийн сонгуульд орно.
Би ямар ч нөхцөлд Үнэдсний эвсэлээ удирдаж орно. Явдагаараа явна. Бид нотлох баримтаа бүрдүүлээд шүүхээр явна. Нотлох баримт бол хангалттай бий" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (7)