УИХ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар нарын маргалдаж буй бичлэг цахим сүлжээнд нийтлэгдсэн. Энэ талаар Ж.Ганбаатар өөрийн цахим хуудсанд дараах тайлбарыг оруулжээ.
Тэрбээр, "УИХ-ын даргатай ам муруйсан бичлэг сошиалаар явсан юм шиг байна. Сонгууль дөхөөд муулах, гоочлох юм хайгаад олохгүй болохоороо ийм юмаар хөөцөлддөг болж. Би 10 хуруугаараа маажиж амьдралаа босгосон хүн. Төрийн өмчийн хувьчлалд оролцоогүй, банкнаас зээл авч дампууруулалцаагүй, төсвийн мөнгө, элдэв сангаас хулгай хийгээгүй нэр цэвэр яваа минь намайг үсрээд л “чихрийн наймаачин” гэдэг нэр зүүлгэдэг юм. Хайгаад ч өөр юм олдохгүй л дээ. Хариуцаж байгаа салбараа хамгаалж ам муруйсан нь үнэн. Салбарын асуудлыг ингэж, тэгж шийд гэж хөндлөнгөөс зааварчлах эрх хэнд ч байхгүй. Ялангуяа субьективээр асуудалд хандаж байгаа тохиолдолд бүр ч хүлээж авахгүй. Хэн нэгэн даргыг хэлэхээр хууль зөрччихдөг хүн би биш. Хуулийн дээгүүр хэзээ ч, хэн ч алхах эрхгүй" гэжээ.
Сэтгэгдэл (1)