УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар О.Машбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилуулах тухай Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн зөвшилцөх саналыг хэлэлцэн дэмжлээ. Энэ үеэр Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Сошиалаар “Монполимет” компанийн захирал Ц.Гарамжавыг барьж хорьсон гэдэг мэдээлэл явж байна. Хэвлэлээр гарч байгаа мэдээллийг үзвэл Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулж, баривчилсан. Хөгжлийн банкны хэргийг шалгаад, шүүх хурал нь болоо бүх юм дуусан гэж бодсон. Яагаад ийм зүйл хийв гэдэг дээр олон нийт эргэлзэж байна.
Элдэв бусаар гүтгэх, хий хоосон зүйлд холбогдуулж, нэр төрийг нь гутаах ажлыг идэвхтэй хийхийн хажуугаар бизнесийнхнийг тэр тусмаа УИХ -ын гишүүн байсан хүнийг сонгуулийн өмнө хорьж байгаад гайхаж байна.
О.Машбат прокурорыг ийм зүйл хийсэн гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ огт холбоогүй цаг үед, сонгууль дөхчихсан үед энэ баривчилгаа явсан нь улс төрийн акц гэж үзэхээс аргагүй болоод байна. Хувь хүнийхээ хувьд та юу гэж үзэж байна вэ" гэв.
Сэтгэгдэл (6)