Ашигт малтмалын лицензтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Шинжээч: Хамгийн өндөр өр, насжилт өндөртэй өрийн үлдэгдэлтэй аж ахуйн нэгжийн мэдээллийг танилцуулъя \Татварын ерөнхий газар. 2023.12.31 байдлаар\
- МоЭнКо ХХК- 315.3 тэрбум төгрөгийн өртэй
- Ихговь энержи ХХК- 37.9 тэрбум төгрөгийн өртэй
- Алтайнхүдэр ХХК- 82.3 тэрбум төгрөгийн өртэй
- Ариун флюор ХХК- 22.7 тэрбум төгрөгийн өртэй
- Буржгар орд ХХК- 17.2 тэрбум төгрөгийн өртэй
- Ганхүдэр орд ХХК- 7.7 тэрбум төгрөгийн өртэй байна.
МоЭнКо ХХК нь Ховд аймгийн Хөшөөтийн уурхайгаас нүүрс олборлодог 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. Татварын өрөөр тэргүүлж буй эл компанийн удирдлага буюу Дэд захирал Ж.Оюунчимэг "Манай компани Монгол Улсын шилдэг татвар төлөгч ААН-ийн 8 дугаарт жагсдаг" гэлээ.
МоЭнКо компанийн төлөөлөл: АМНАТ-ийн өглөг байгаа тал дээр "татвар төлөгч өөрөө татвараа тооцоолон тайлагнаж төлнө гэдэг, ногдолоо өөрөө гаргана гэдэг хуулийг зөрчөөд автоматаар тайлагнадаг болчихсон". Бид яагаад татварын өрийг төлөхгүй, төлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа вэ гэхээр манай компани Хөшөөтийн уурхайгаас нүүрс олборлоод хуурай баяжуулах технлологиор боловсруулаад гаргаж байгаа нүүрсний чанар, бидний Шинжаань Уйгарын зах зээлд борлуулж байгаа нүүрсний чанарт тохирсон зах зээлийн үнэ зарлагдахгүй байна гэсэн үндэслэл.
Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3-т "Хэрвээ экспортолсон нүүрсний зах зээлийн үнийг тодорхойлох боломжгүй бол гэрээний үнийг ашиглана" гэсэн зарчим, эрх бидэнд нээлттэй байгаа. Зах зээлийн үнэ манай нүүрс дээр зарлагдахгүй байна. Тиймээс АМНАТ-ийн борлуулалтын үнэлгээг гэрээний үнээр үнэлж, тайлагнан тэр төлбөрөө гүйцэд цаг хугацаанд нь төлсөн.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)