Ашигт малтмалын лицензтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Шинжээч: Уул уурхайн салбарын нийт өр 2023 оны 12 сарын 31-ны байдлаар 3.3 их наяд байна. Үүнээс АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр)-ийн өр 1.1 их наяд. Энэ нь 514 аж ахуйн нэгжийн өр юм. Нийт уул уурхайн салбарын өрийн 33,8 хувийг АМНАТ-ийн өр эзэлж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өр 76.4 хувийг эзэлж байна гэсэн үг.
Уул уурхайн салбарын татвар төлөгчийн татварын өр хураах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байдал. Үүнд:
- Татварын өртэй 1557 (давхардсан тоогоор) татвар төлөгчийн 3.3 их наяд өгрөгийн өрийн нэхэмжлэх
- 302 татвар төлөгчийн 784.9 тэрбум төгрөгийн өрд банк дахь данс битүүмжлэх
- 6 татвар төлөгчийн 29.6 тэрбум төгрөгийн өрд эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаан хийсэн.
М.Жаргал