Хөгжлийн банкны зээлийн асуудал хөндөгдөөд хоёр жил болж буй. Энэ хугацаанд Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон улстөрч, эрх мэдэлтнүүд зарим нь зээл авснаа мэлзэж, зарим нь зээлээ бүрэн төлж дуусгажээ. Тухайлбал, Монполимент групп 2015 онд Хөгжлийн банкнаас 126,6 тэрбум төгрөгийн зээл авч байжээ. Тухайн үед Монполимент группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав УИХ-ын гишүүнээр сонгогдоогүй байсан аж. Тус групп зээлээ хугацаанд нь төлж байсан ч Хөгжлийн банкны хэрэг дэгдэхэд зээл авсан нь үнэн тул зээлдэгчдийн адил буруутгагдсан. Гэсэн ч өнөөдөр Монполимент групп 155 тэрбум төгрөгийн зээлийн хүү болон бусад төлбөрийг барагдуулж, 500 тэрбум төгрөгийг улсын санд төвлөрүүлсэн байна.
Ийнхүү зарим зээлдэгчид зээлээ хугацаанаас нь өмнө төлж дуусгасан байхад УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын өөрийн хамаарал бүхий компанидаа 33 тэрбум төгрөгийн зээл гаргуулсан ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс гэм буруугүй явсаар. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан ч гэм буруугүй үлдсэн. Тэрбээр авсан зээлийнхээ талаар "УИХ-ын гишүүн болохоосоо өмнө найзуудтайгаа хамтран Хөгжлийн банкнаас зээл авсан. Одоо зээлээ бүрэн төлж дуусгасан" гэх тайлбарыг өгдөг. Гэсэн ч түүнийг зээлээ бүрэн төлсөн гэдгийг нотлох санхүүгийн баримт өнөөг хүртэл байхгүй. Тэрбээр энэ бүхнийг үл харгалзан УИХ-ын 2024 оны сонгуульд дахин нэр дэвшихээр болсон. Уг нь МАН-ын даргын "Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан, ЖДҮХС-аас зээл авсан, шалгагдаж байгаа, хууль зөрчсөн УИХ-ын гишүүдийг намаасаа сонгуульд нэр дэвшүүлэхгүй" гэх үг үнэн бол Х.Ганхуяг нэр дэвших эрхгүй байв.
Сэтгэгдэл (6)