ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраас цагдаагийн алба хаагчдын үйлдсэн хэрэг болон, УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэх талаар нь сэтгүүлчид тодрууллаа.
Тэрбээр "Сайн ч цагдаа бий. Муу ч цагдаа бий. Би томилгоонд оролцохгүй байх бодлого баримталж байгаа. Цагдаад улс төрийн нөлөөлөл оруулахгүй. Хэн нэгний даалгавар захиасаар томилгоонд оролцдог явдлыг халж байгаа. Цагдаа, дотор зөвхөн мэргэжил, ур чадварын шалгуураар өрсөж томилгоо авдаг зарчмыг тогтвортой таван жил барьж байж улс төрийн нөлөөллөөс нь ангижруулна гэсэн бодлогыг барьж ажиллана.
-Та нэр дэвших үү?
-Би Баянзүрх дүүрэгтээ нэр дэвшинэ.
-Таныг нэр дэвшүүлэхгүй гээд байгаа шүү дээ?
-Манай нам нэг хүний өмч биш" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)