“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эмийн үнэ, түүний шалтгаан нөхцлийн талаар хянан шалгагч нар, шинжээчдийн тайлан дүгнэлтийг авч хэлэлцэн, гэрчүүдийн тайлбарыг сонсох юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой этгээдүүд эмийн асуудал хариуцсан салбар, яам, эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицууллатын газар бий. Хүн өөрөө өөрийнхөө компанид л давуу байдал олгоно шүү дээ. Эмийн чанар шалгадаг байгууллага маш олноороо байна. Энэ асуудал хэтэрсэн байна.
Эмийн бүх шатны байгууллагууд аалзны тор шиг хүмүүсээ томилчихоод, үйл ажиллагаагаа хийгээд явж байгаа гэдэг нь анзаарагдаж байна.
Ийм өндөр хувьтай, сүлжчихсэн юман дотор ашиг сонирхолын зөрчил байж л байгаа. Эмийн үнэ өсөөд байгаа гол шалтгаан энд байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)