Эрүүгийн цагдаагийн албанаас "Алтайн хүдэр" ХХК-ийн захирал Р.Базарыг баривчилж, ажлын байранд шалгалт хийжээ. Тодруулбал, Р.Базарыг сонгуулийн ажил санхүүжүүлэх зорилгоор их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр саатуулсан аж. Иймд "Баян" гэх тодотголтой Р.Базарын талаарх таван баримтыг хүргэж байна.
Нэг. Р.Базар анх Говь-Алтай аймагт хүдрийн ордны лиценз эзэмшиж, тус лицензээ ашиглан Хонконгийн бирж дээрээс мөнгө босгон “Алтайн Хүдэр” нэртэй компани байгуулсан гэдэг. "Алтайн хүдэр" ХХК нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг.
Хоёр. Р.Базарыг хэвлэлээр 3,3 сая ам.доллароор хувийн нисдэг тэрэг худалдан авсан зэргээр бичиж "Баян Базар" хэмээн хочлох болсон.
Гурав. Тэрбээр Монголд анх удаа Мак Доналдсын салбарыг нээнэ хэмээн нэлээдгүй шуугиан тарьж явсан.
Дөрөв. Мөн “Yahoo Finance” гэж вебсайтад Монголтой холбоотой, бүр тодруулбал Р.Базарын “Булган алт” компанитай холбоотой мэдээлэл гарсан удаатай. Р.Базар өөрийн компанийн 70 хувийг Америкийн Ворлдстар Энержи болон Хонконгийн иргэн Хэйди нарт 5 сая ам.доллараар зарсан аж. “Алтны магнат” 500 сая төгрөгийн татвараа төлөх нь битгий хэл “Булган алт” хэмээх компани нь Монголоос төмрийн хүдэр, газар худалдана хэмээн вебсайт дээр наймаалж байгаа гэх мэдээлэл олны анхааралд өртөж байв.
Сэтгэгдэл (12)