Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга С.Дэлгэрмаа үг хэллээ.
Тэрбээр "Өнөөдөр ЭМЯ иргэдэд хаалттай, бодлого тодорхойлж чадахгүй, иргэдээ хүлээж авч уулзаж ч чадахгүй байна. Өнөржаргал даргаас эхлээд иргэдийг зад загнадаг газар шүү.
Өнөөдөр элэгний Д вирустай 150 мянган хүн цаг минутаар амь нас нь эрсдэлтэй байгаа нөхцөлд хэзээ тариаг нь оруулж ирэх тухай асуудал хамгийн чухал байна.
Бид Д вирусны тариа хэрэгтэй. Түүнээс биш үеэ өнгөрөөчихсөн 30 жилийн өмнөх юмтайгаа зууралдмааргүй байна. Одоо бол булчинд, хүйсэнд хийдэг, 7 хоногт нэг хийж Д вирусыг устгадаг тариа гарчихаад байна шүү дээ" гэлээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)