МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулж, дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ. Сар гаруй хугацаанд чуулган хуралдана. Энэ хугацаанд УИХ-ын тухай гурван хууль, мал аж ахуйн салбартай холбоотой гурван хууль болон баялгийн сангийн тухай хуулиудыг тавдугаар сарын 15-наас өмнө хэлэлцэн батална. Хоёрдугаарт, чуулганы ирц, байнгын хорооны ирцийн талаар ярилцлаа. УИХ-ын гишүүдийн чуулганы хуралдаанд байнга суу гэдэг чиглэл өгч байгаа. Тавдугаар сарын 15-наас өмнө гишүүд орон нутаг руу явах шаардлагатай байна гээд байгаа юм. Явуулахгүй байж болохгүй байна.
УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэхдээ гурван үндсэн журам баримтална.
- Тойргуудад хийгдсэн социологийн судалгаа, олон түмний дэмжлэг ямар байна вэ гэдэг гол асуудал
- Хэрэг төвөгт холбогдсон эсэх болон ёс зүйн асуудлыг анхаарч үзнэ
- Олон түмний дунд нэр хүнд нь ямар байна вэ гэдгийг харгалзан үзэж нэр дэвшүүлнэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)