Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр тус хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Туваан асуулт асууж, үг хэлэв.
Тэрбээр, "Эм бол хоол биш, хор шүү дээ. Энэ асуудалд анхааралтай хандах ёстой. Ерөнхий илтгэлээс сонсоход, Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд эмийн сангийн тоо 500 орчимоор нэмэгдэж, хөнгөлөлттэжй эмийн төсөв 100 тэрбумаар, эмийн импорт нэг дахин нэмэгдсэн байгаа юм. Тавхан жилийн дотор.
Бид бүхэн 60 гаруй улсаас нийтдээ 5000 тонн орчим эм импортоор авч байна.
Зил-130 машинаар ярих юм бол мянган машин дүүргэх хэмжээний эмийг авч хэрэглэж байна. Энэ тоо бол Монгол Улс эмийн маш том хэрэглэгч болсны нотолгоо. Эрүүл мэндийн салбарын тактик чиглэл нь эм хэрэглүүлээд, зөвхөн эм л уулгах бус урьдчилан сэргийлж, өвчлөлгүй байлгах тал дээр л асуудлыг ярих ёстой. Салбарын бодлогыг ч ярих цаг болжээ" гэлээ.
М.Жаргал