Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ. Тус сонсголд Эрүүл Мэндийн сайд, яамны холбогдох албан тушаалтан, Эм, Эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын албан тушаалтнууд зэрэг давхардсан тоогоор нийт 150 гаруй хүнийг гэрчээр дуудсан.