"Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороо дөрөвдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд “Эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудал” сэдвийн хүрээнд нээлттэй сонсгол зохион байгуулахаар товлосон талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээлсэн билээ.
Тус түр хорооны даргаар, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, түр хорооны гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажиллаж байгаа юм.
Уг сонсгол өнөөдөр эхлэх бөгөөд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд, эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Гаалийн ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудын төлөөлөл зэрэг нийт 150 гаруй албан тушаалтан гэрчээр оролцоно.
- Даваажанцан Сарангэрэл / 2018 онд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга/
- Тогтмол Мөнхсайхан /2020 онд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга/
- Сэрээжавын Энхболд / 2022 онд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга/
- Содном Чинзориг /Эрүүл мэндийн сайд/
- Ламжав Бямбасүрэн /2016 онд Эрүүл мэндийн дэд сайд /
- Б.Бямбадорж /2019-2020 онд ТНБД/
- Я.Амаржаргал /2021-2022 онд ТНБД/
- Ц.Эрдэмбилэг /2022-2023 онд ТНБД/
- Чимэд Хүрэлбаатар /Эдийн засаг, хөгжлийн сайд, 2020 оны ЭМДҮЗ-ийн гишүүн/
- Болд Жавхлан / Сангийн сайд,2022 оны ЭМДҮЗ-ийн гишүүн/
Үргэлжлүүлэн гэрчээр дуудагдсан ЭМДҮЗ болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт, Хүний эмийн зөвлөлд харьяалагдаж байсан хүмүүсийн нэрсийг танилцуулсан юм.
- Дамдин Дэмбэрэл /2018,2020,2022 ЭМДҮЗ-ийн дэд дарга/
- Хуяг Ганбаатар /2018,2020,2022 ЭМДҮЗ-ийн гишүүн/
- Цээхүү Ганхүү /2018,2020,2022 ЭМДҮЗ-ийн гишүүн /
- Бямбасүрэн Мягмар / 2018 ЭМДҮЗ-ийн гишүүн/
- Дашзэвэг Чимэддагва /2018,2020,2022 ЭМДҮЗ-ийн гишүүн/
- Аюуш Ариунзаяа /2020 оны ЭМДҮЗ-ийн гишүүн/
- Цилаажав Цолмонгэрэл /2020 оны ЭМДҮЗ-ийн гишүүн/
- Д.Номинцэцэг / ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лобораторийн Химийн ахлах шинжээч/
- Баасансүрэн Баярцэцэг / ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лобораторийн Микробиологийн ахлах шинжээч/
- Тогтох Мөнхтуул / ЭЭХХЗГ-ын Эмийн бүртгэлийн хэлтсийн дарга/
- Шаравнямбуу Энхтуяа / ЭЭХХЗГ-ын Чанарын хяналтын газрын дарга/
- Сүрэнхорол Баасанцээ / ЭЭХХЗГ-ын Чанарын хяналтын газрын байцаагч/
- Дамба Уранзаяа / ЭЭХХЗГ-ын Чанар, аюулгүй байдал хариуцсан дэд дарга асан 2021-2022 /
- Б.Цэцэгсайхан / ЭЭХХЗГ-ын дарга асан/
- Д.Нарантуяа / ЭЭХХЗГ-ын дарга асан/
- Д.Энхжаргал / 2017,2020 оны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга/
- Х. Дариймаа / 2017 оны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга/
- П.Батхуяг / 2017 оны Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлийн дарга/
- Дагвадорж Очирбат / 2017 оны Хүний эмийн зөвлөлийн дарга/
- Д.Нарантунгалаг / 2020 оны Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлийн дарга/
- Ядам Амаржаргал / 2020 оны Хүний эмийн зөвлөлийн дарга/
- Цэгмид Эрдэнэбилэг / 2023 оны Хүний эмийн зөвлөлийн дарга/
- Б.Бямбадорж / Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга /
- Д.Батсүх / Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга/
- Шар Баярсүх / Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн/
- Ганбаатар Сэлэнгэ / Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн /
- С.Болдбаатар / Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн/
- Батжаргал Дөлгөөн / Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн/
- Л.Энхбаяр / Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн/
Сэтгэгдэл (9)