МАН-ын удирдах ажилтны зөвлөгөөнөөс өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын 2024 оны сонгуулийн штабын бүтцийг баталсан байна. МАН-ын УИХ-ын 2024 оны сонгуулийн штабын даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажиллах бол, сонгуулийн Ерөнхий менежерээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, штабын дэд даргаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Шадар сайд С.Амарсайхан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гэсэн хүмүүс ажиллахаар болсон талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. Мөн эдгээр хүмүүсийн ихэнх нь сонгуулийн бүсчлэлд нэр дэвших ажээ.
Сэтгэгдэл (25)