Монголын багш нарын VIII их хурлын үеэр хэлсэн БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн үгээс онцлон хүргэж байна.
"Ирэх хичээлийн жилээс сургуулийн өмнөх боловсрол, бага боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөр, сурах бичгийн туршина.
Шинэчилсэн хөтөлбөрөөр хүүхдийг шалгалтад бус амьдралд бэлдэнэ. Агуулгыг интеграцилж, хичээлийн тоог цөөлнө. Ингэхдээ хэвлэмэл сурах бичгээс цахим сурах бичигт шилжиж, багшид явцын үнэлгээг цахимаар хийх замаар сургалтыг хүүхэд бүрийн онцлогт нийцүүлэн зохион байгуулах боломжийг ч бий болгож байна.
Шинээр батлагдсан боловсролын багц хуулийг хэрэгжүүлэхэд багшийн мэдлэг, ур чадвар, санал санаачилга, итгэл зүтгэл, шинэ хандлага туйлын чухал. Багшийн чанар, хүрэлцээ, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг системээр нь шийдэх, багшийг багш мэргэжлийг сонгохоос нь өмнө бэлтгэж, насан туршид нь хөгжүүлэх, багшийн ажил, амьдрал, нийгмийн баталгааг хамгийн таатай, сэтгэл ханамжтай нөхцөлөөр хангах чиглэлд бодлогоор анхаарна. Түүнчлэн багшлах эрх чөлөөг олгох, багшийг нийгмийн дарамт шахалт болон эцэг эх, асран хамгаалагчдын ёс зүйгүй үйлдлээс хамгаалах, багшийн мргэжлийг тэргүүлэх ажил мэргэжил болгох чиглэлээр бүх түвшний сургалтын байгууллагын багшид чиглэсэн багшийн гурван тулгуурт бодлогыг хэрэгжүүлж эхэлж байна" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)