УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн асуултад хариуллаа.
Тэрбээр "Амгалан ДЦС-ын өргөтгөлийг дөрөвдүгээр сарын 18-ны өдөр ашиглалтад авахаар бэлтгэл ажлаа хангаж байна. 2023-2024 оны өвөл эдгээр сард эрчим хүчний систем хоногт дунджаар 100-160 МВт-ын алдагдалтай давж туулсан. Тог тасалж байж энэ өвлийг давсан. 2024-2025 оны өвөл өмнөх жилээсээ хэрэглээ дунджаар 250 орчим МВт-аар нэмэгдэж мэдэхээр байгаа.
БНХАУ-аас 80 МВт/цагийн эрчим хүчийг Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчний хангамжийн шугамыг ашиглаад Сонгинын дэд станц хүртэл 80 МВт-ыг хэрэглэгчдэд импортлох, Бөөрөлжүүтийн ЦС-ын 150 МВт-ын нэг блокийг аравдугаар сарын 1-нд ашиглалтад авахаар зорьж байна. Мөн энэ оны тавдугаар сарын дундуур Дорнодын ЦС 50 МВт-аар өргөтгөх зэрэг төслийг хэрэгжүүлж байна.
Энэ гурван төсөл хэрэгжихээр нийтдээ 250 МВт-ын нэмэлт эх үүсвэртэй болно. 2024-2025 оны өвөл эрчим хүчний хэрэглээний нэмэлт 260 МВт-аас давахгүй бол өнгөрсөн өвөл шиг тодорхой хэмжээнд хязгаарлалтуудыг хийнэ" гэв.
Сэтгэгдэл (2)