УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлаар Эрчим хүчний сайдаар ажиллаж байх хугацаанд манай яамны хамт олон коксжсон нүүрсээр шахмал түлш хийж, утааг тодорхой хэмжээгээр бууруулсан. Тухайн үед гамшгийн хэмжээнд байсан. Бараг л ордны хажуугаар манан татчихдаг байсан шүү дээ. Энэ ажлын хүрээнд 50 хувь буурсан. 2019, 2020 оны үед гэсэн үг. Янз бүрийн утаа үнэртэх, үнэр танартай байна гэдэг юм ярьж байна. Үүнд хоёр шалтгаан байна гэж үзэж байна.
Нэгдүгээрт, автомашины тоо олширсонтой холбоотой. Ялангуяа энэ машинууд тухайн орондоо актлагдсан байгаа шүү дээ. Хоёрдугаарт, Улаанбаатарт үнэгүй юм түлдэг 30 мянган өрх байна. Эдгээр айлууд дугуй, машины ажилласан масло гэх мэт юу л үнэгүй байна тэдгээрийг түлдэг. Агаарын бохирдлын асуудлыг ярихдаа үүнийг хэрхэн хязгаарлах арга хэмжээг авахгүй бол үнэртээд байгаа хорт утаанд энэ айлуудын утаа байна" гэв.
Сэтгэгдэл (1)