УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ.
Тэрбээр "Ардын намын удирдлага их хэцүү юм аа. Та нар Монголын ард түмний эсрэг найман жил зарлаагүй дайн хийлээ. Дарханы замд 176 жолооч, 200 гаруй зорчигч нас барсан гэж байна. Одоо хүртэл тэр зам нь ашиглалтад ороогүй. Өвөлжин агаарын бохирдол, хорт утаанд бактериологийн дайн хийж байгаа юм шиг болж байна. 10 хүн нас барахад чив чимээгүй.
Монголчууд бид цөөхүүлээ шүү дээ. 7 айлын 15 хүн угаартаад хоёр хүн нас барлаа. Онцгой байдлынх яаж ар араасаа нас барж байна. Малчид ард түмний 50 хувь ядуу байна.
Гэтэл гурилын үнийг яаж барьж байна. Гурилын мафаа бид дийлэхээ больсон гээд байх юм. Та хэд л зээл өгөө биз дээ. Ийм Засгийн газартай хариуцлага тооцохгүй, хулгайчид ээлтэй, хулгайчдыг өөгшүүлж байдаг ийм намын удирдлага байх юм" гэв.
Сэтгэгдэл (6)