УИХ-ын гишүүн Ш.Адьшаа чуулганы үеэр үг хэлэв.
Тэрбээр, "Цахим орчинд олон мөрийтэй тоглоомын сурталчилгаа явж байна. Цахим гэмт хэрэг гаарч байхад нөгөө шударга дүртэй ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хаана байна аа? нүд нь балай чих нь дүлий байна. ЦХХХ-ны сайд Н.Учрал бас хааччихав аа. Нэг хууль санаачилтал тэр нь унасанд гомдоод байдаг юм уу, айдаг юм уу. Ерөөсөө энэ чиглэлд анхаарал хандуулахгүй байна. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал болоод байна шүү. Надтай хамт хууль санаачилж, энэ чуулганы хугацаанд хэлэлцүүлэх хэрэгтэй байна" гэлээ.
М.Жаргал