УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Б.Пүрэвдорж гишүүн үг хэлэв.
Тэрбээр, "Гурилын үнийн асуудал дээр сүүлийн үед сүрхий ажил хийх гээд байгаа юм шиг царайлж байна. Угаасаа хийж чадахгүй л дээ. Явуулж, явуулж тартагт нь тулгаж байгаад юм хийдэг Засгийн газартай болчихож. Бүх мал нь дууссаны ард тэжээлийн асуудал яриад л.
Ард түмэндээ хайр зарлаад л. Сонгууль дөхөж байгаагийн шинж л дээ. Унгасан хойноо барина гэгч нь болж байна.
Өнгөрсөн жил бас л тэжээлийн асуудал гарсан. Бүтэн жилжин юу ч хийхгүй байж байгаад цариг нь дууссан хойно л тэжээлийг татваргүй болгоно гээд л. Одоо хэн хэдийг тэжээх вэ дээ. Ямар ч үр дүн байхгүй. Би гурилын асуудлаар өнгөрсөн оны арван сарын 4-нд үг хэлж, ард иргэдийн үгийг дамжуулсан. Арваннэгдүгээр сард яаж ажиллахыг нь зааж байсан байна. Заавал гаалийн татварыг чөлөөлөхгүйгээр Хүнсний аюулгүй байдлын зөвлөмжийг хүчингүй болгоод орос гурилыг импортолдог болгочихсон бол ийм хүндрэлтэй асуудал гарахгүй байсан.
Засгийн газар дээр ганцхан хуралдаан хийгээд л түүгээрээ шийдчих юмыг УИХ руу оруулж ирээд, нэг л их гурилын мафи гэсэн сүртэй, лаг юм ярих хэрэггүй.
Үүнийхээ оронд гурил оруулж ирж байгаа хүмүүстээ жаахан дэмжлэг үзүүлээд, гурилын импортын зөвшөөрлийг бүрэн дүүрэн өгчихсөн бол одоо ямар нэг асуудалгүй байх байлаа. Өнөөдөр гурилын асуудлыг шалгадаг түр хороондоо намайг оруулахгүй, өөрийнхөө намын хэдэн нөхдүүдийг хамгаалаад гарна. Яачихсан улсууд ийм байдаг юм, дандаа бөөрөнхийлнө. Намайг ажлын хэсэгт оруулчих, би болохгүй байгаа нөхдүүдийн арьсыг нь хуулаад өгье" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (5)