УИХ-ын хуралдааны нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ.
Тэрбээр, "Ярьж хэлэлцэх чухал асуудал олон байна. Гэтэл байнгын хороодын ирц нь хүртэл хүрэлцэхгүй байх шиг байна. Сонгогдохын төлөө л яараад байх юм. Зарим нь хүний тойргоор хүртэл өлөн зэлмэн царайлаад явах юм. Зарим нь босоо хөхдөгүүд, хэвтээ цэхрүүд гээд баахан юм дагуулаад явах юм. Өвөрхангай манай аавын нутаг л даа. Сайхан зун болох байх аа, сааль сүү, сав тараадаг Д.Ганбат гишүүн ирээсэй л гэж байгаа байх.
Нэг. С.Зориг амиа алдсанаас хойш 26 жил өнгөрчээ. Алга дарам хөшөөний газар ч өгөхгүй гэж байх шиг. С.Зоригийн хэргийг нууцаас гаргая. Гадны мөрдөгчдийг авч ирье. МАН ялаад илрүүлнэ л гэсэн. Хэчнээн ч ялдаг юм. Илэрсэн ч юм алга. Парламентын дарга асан Г.Батхүү Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан. Хэн тэр хүнийг "тангаргийн буг" гэдэг байлаа. Хэн тийм нэвтрүүлэг явуулдаг байлаа. Одоо яаж, ийгээд илрүүлэх цаг болсон. Хамгийн том хулгайч нарыг МАН бол ивээлдээ авдаг.
Хоёр. Хүүхдэд ээлгүй төр байна. Яасан ч хатуу, харанхуй засаг вэ. 2017 онд бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхийг өөгшүүлсэн хууль баталсан. Төрийн төлөөлөл болсон цагдаа нь хүүхэд хүчирхийлж байна. Та нар яасан хөндий, хүйтэн, муухай сэтгэлтэй хүмүүс вэ. Ийм асуудалд чимээгүй байдаг парламент, гишүүд байж болохгүй" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (16)