УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар өнгөрсөн сард Үндэсний Аудитын Газарт хүргүүлсэн. Гэвч эдгээр нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ.
Үндэсний Аудитын Газарт сонгуулийн мөрөө хөтөлбөрөө хүргүүлсэн 27 нам, хоёр эвсэл:
- Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/
- Ард түмний Олонхын Засаглал нам /АТОЗ/
- Зүй ёс нам
- Монгол Шинэчлэлт нам
- Эх орон нам
- Ард түмний хүч нам
- ХҮН нам
- Монголын либериал ардчилсан нам
- Иргэний хөдөлгөөний нам
- Эх орончдын нэгдсэн нам
- Үнэн ба зөв нам
- Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
- Социал демократ нам
- Ардчилсан нам
- Үндэсний эвсэл
- Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
- Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам эвсэл/
- Монгол Консерватив нам
- Дэлхийн монголчууд нам
- Ардчилал шинэчлэлийн нам
- Гэр хороолол хөгжлийн нам
- Бүгд найрамдах нам
- Их Эв нам
- Монголын хүний төлөө нам
- Монголын либериал нам
- Иргэний зориг ногоон нам
- Хөгжлийн хөтөлбөр нам
- Монгол Ардын нам
- Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/
Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлснээр 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн дотор нам, эвслүүд урьдчилсан дүгнэлтээ хүлээн авч, дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд хуулийн шаардлагад нийцүүлсэн засвар өөрчлөлтөө хийгээд Үндэсний Аудитын Газарт ирүүлэх юм.
Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг хүргүүлнэ.