Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. С.Зоригийн хэргийг олон улсын болон хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах ажлын хэсэг байгуулахаар болжээ. Энэ талаар тус ажлын хэсгийг ахлан ажиллах ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоогоор мэдээлэл өгөв.
Тэрбээр "С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан гурван шатны шүүхээс ял аваад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн барагдуулахад олон улсын байгууллагуудтай хамтрах юм. Хохирогчид ч гомдол саналаа хүргүүлсэн. Нөхөн төлбөрийг авахтай холбоотой ажлууд одоогоор удаашралтай байна. Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар заагдсан эрхээ эдлэх эрхтэй. Тиймээс олон улсын байгуулагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Засгийн газраас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай биечлэн уулзана. Тэднийг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгосон учраас тэднийг сэжигтэн гэж үзэх ёсгүй" гэв.
Сэтгэгдэл (7)