ЦХХХ-ны яам, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байсан Дэлхийн банкны цахим эрүүл мэндийн төсөл анх 19,7 сая долларын санхүүжилттэй эхэлсэн юм байна. Эрүүл мэндийн хуулинд салбарын 109 хуулийн хөндөхөд Эрүүл мэндийн сайд, ЦХХХ-ны сайд хоёр хамтраад мэдээлэл солилцох журамыг батлах, тухайн систем дээр тавигдах шаардлагуудыг батлах гэсэн хоёр хууль эрх зүйн орчин бий болгоод Засгийн газраар шийдвэр гаргуудчихсан юм.
Үүний хүрээнд 800 гаруй эмнэлгүүд хоорондоо мэдээлэл солилцдог болсон. Үр дүнд нь эмийн жор И-монголиа цахим системд орсон.
Үүний ард Хур систем холбогдоод бүх байгууллагууд хэрэглэж эхэлж байгаа. Эмийн жор орно гэдэг бол хуурамч эмийн жор бичдэг байдал, эмийн зохисгүй хэрэглээ гаж нөлөөг мэддэг болсон. Өнөөдөр шинжилгээний хариу, дүрс оношлогооны дүгнэлтүүдийг дуусгаж байна.
Мөн эх хүүхдийн дэвтэр, амбулаторийн карт, вакцины гэрчилгээг Хур системд холбож байна. Ингэснээр дэвтрүүд ноорхой цаас байхаа болино.
Эрүүл мэндийн салбарт хүнд сурталыг арилгаж байгаа нь маш том дэвшил. Амаргүй хамтын ажиллагаа байлаа. Цахимжилт гэдэг бол улс төрийн манлайлал шүү дээ. Тэрнээс биш технологийн салбарынхан дутаад байгаа юм байхгүй. Эрүүл мэндийн салбарын цахимжилт эрүүл мэндийн салбарт эрх чөлөөг олголоо хэмээн бодож байна" гэв.
Сэтгэгдэл (1)