Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нэгдүгээрт, УИХ-ын гурван удаагийн чуулганы хуралдаанаар нийт 58 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс 24 асуудлыг хэлэлцэж, 39.6 хувь нь хэлэлцэх шатандаа, 36 хувь нь хэрэгжээгүй гэсэн дүгнэлтийг гаргалаа. Хоёрдугаарт, цагдаагийн алба хаагч нартай холбоотой хэргийг хэлэлцлээ. Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэг байгуулж, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн асуудалд анхаарч ажиллана.
Монгол Улс байтугай дэлхий нийтийг сэрдхийлгэм гэмт хэрэг гарлаа. Бага насны эмэгтэй хүүхдийг дөрвөн цагдаагийн албан хаагч хүчирхийлсэн ноцтой гэмт хэрэг гарсан. Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Ганц нэг алба хаагчид хариуцлага тооцоод өнгөрч болохгүй.
Ардчилсан нам 2016-2020 онд ажиллахдаа Тахрын албыг байгуулж байсан. Гэрч хохирогчийг хамгаалдаг алба. Гэтэл Засгийн газар энэ албыг маш яаралтай татан буулгасан. Цагдаа нарыг нь Авлигатай тэмцэх газраас шалгаж байна. Засгийн газрын харьяалалтай хоёр байгууллага бие биенээ шалгаж байна. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчилтэй. УИХ-д дахин сонгогдохоо бодож, бүгд хөдөө орон нутгаар явж байна. Ардчилсан намын бүлэг хуралдаж, энэ бүх асуудлыг ярилцаж, ажлын хэсэг байгууллаа. Бид эргээд энэ талаар мэдээлж, хууль эрх зүйн орчныг өөрчлөх талаар мэдээлнэ" гэв.
Сэтгэгдэл (1)