УИХ-ын "эрхэм" гишүүн Г.Амартүвшин хоолны влогчин болж, УИХ дахь тогооч нарыг залгамжиллаа. Улс оронд хэрэгтэй хууль санаачилж, төрд түмнийг төлөөл гэсэн биш гал тогооныхоо амьдралыг харуулдаг "бяртай" гишүүн олшров.
Сонгууль дөхөхөөр хэнээс ч, ямар ч авьяас гарч ирж, гайхашруулж мэднэ. Гишүүдийн зарим нь дуулж байна. Зарим нь төл мал тэвэрч, төрхөмдөө буцаж байна. Харин Г.Амартүвшин хэрхэн дутах билээ. Сонгогдох хүслийн төлөвлөгөөний жагсаалтад цахиур хагалан орж ирж байна.
Тэрбээр саяхан Яармаг орчмын зэвтэй усыг ууж үзэх шахам явж байлаа. Юу ч хамаагүй хийдэг, хийсэн болж харагдах нь монголын улстөрчдийн улаан галзуу хүсэл болжээ.
Вино шимэнгээ, гурил нухаад, бичлэг хийж зогсох хүн энэ нийгмийн амьдралаас тэр хол санагдана. "Мэргэжлээ буруу сонгочихож" гэж ам алдан зогсох юм. Одоо тогоочийн мэргэжил эзэмшихэд оройтойгүй байна. УИХ-д олон тогооч бий. Тиймээс ойрын жилүүдэд тогоочоор дутахгүй.
Хөгжлийн банкны хэрэгт холбогдсоноосоо хойш хөгнөдөө орооцолдож яваа гишүүнийг цагаатгасан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авилгатай тэмцэх тэмцэлд саад учруулсан гэж нэвтрүүлгийн үеэр дурдаж байв. Парламентад суусан нэртэй дөрвөн жилийнхээ сүүлэн дээр ходоодоороо "өөрийгөө рекламддаг" улстөрчтэй таарах нь мөн л хоржоонтой.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)