УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Энэ хуулийн хувьд яг юу шийдэх гээд байгаа юм бэ. Засгийн газар, яам нь ажлаа хийхгүй байгаа юм. Аргаа ядсандаа УИХ-ын гишүүд ийм хууль өргөн барьж байна. Монгол Улсын Засгийн газар гэж байна уу. Малчид зарсан хэдэн малынхаа мөнгөөр бүтэн өвөл тэмцлээ. Тэр мөнгө нь дуусаад идэх хоолгүй болж байна. Хууль хэлэлцээд, хэзээ арга хэмжээ авах юм бэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)