УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Ч.Хүрэлбаатрын хуулийн төсөл яасан юм бэ. Би ойлгосонгүй.
Ч.Хүрэлбаатарыг шүүхэд өгье гэсэн юм. Энэ хавар хөрөнгө орууллатын тухай хуулиар сенсац дэгдээж, шоу хийлээ.
Засгийн газрын алдаа гэж харахгүй байгаа. Харин Ч.Хүрэлбаатар гэдэг хүн ямар алдаатай хууль оруулж ирсэн гэхээр 100 мянган долларыг нь хаячихсан. 2013 оны хуулиас 60+40-ийг аваад хаячихъя гэж байна. Болох байх л даа. Уг нь энэ чинь 1993 оны хууль дээр байсан юм.
Намайг Ерөнхий сайд байхдаа 60+40-ийг батлуулсан гэж гүтгээд байгаа юм. Хаваржингаа шоу хийж, ард түмнийг үймүүлдгээ боль, Ч.Хүрэлбаатар аа.
Сангийн сайд, Эдийн засгийн сайд нар чинь хааччихсан юм бэ. Хуссан мөнгөө тараагаад явж байгаа байх даа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)