Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон холбогдох төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "УИХ, Засгийн газар ажлаа хийгээд байгаа ч хариуцлага тооцох чадамжгүй байна. Оюутолгойн түр хороонд орж ажилласан, Монголын баялгийг хэрхэн яаж гадныханд өгсөн бэ гэдэг мэдээллийг авсан. Энэ асуудлыг хуулийнханд өгсөн ч хариуцлага тооцсон зүйл байна уу. Газрын доорх баялгаа судалсан судалгаа хэр бодитой байдаг вэ. “Эрдэнэт” үйлдвэрийн нөөц нь дууссан гэж ярьдаг байсан, бодит судалгаа хийж чадсан байдаг уу. Олгогдсон энэ олон лицензүүдийн хэдэн хувь нь хугацаагүй олгогдчихоод байна вэ" гэв.
Сэтгэгдэл (6)