Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон холбогдох төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Баялгийн сангийн тухай хууль чухал. Гэхдээ энэ төсөл дотор авлига хулгайг бууруулах, иргэдээ баян болгох заалт орсон уу. Байгалийн баялаг, төрийн өмчийн удирдлагыг улстөрчдөөс хараат бус болгох ёстой. Гэтэл одоо орж ирсэн төсөлд гурван сан байх нь. Гурван яамны сайд удирдах нь. Хуримтлалын сан нь халамжийн сан болж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд удирдах нь. Нэг баялгийн санг гурван сайд хувааж удирддаг туршлага хаана байгааг хэлж өгөөч" гэв.
Сэтгэгдэл (1)