УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон холбогдох төслүүд/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулга хийлээ.
Тэрбээр "Өнгөрсөн 30 жилийн алдаа оноого дүгнэн засч, шинэ 30 жилийг тогтолцооны хувьд эхлүүлэхийн төлөө Засгийн газар бүх талаар хичээж, авлигатай нам харгалзахгүй тэмцлээ. Улс төрийн намууд, хууль хяналтын байгууллага шүүх хүртэл тархан байршиж, улс дамнан хүчирхэгжсэн бүлэглэлтэй эрх ашгийн хувьд тулсаар өнөөдрийг хүргэж байна. Энэхүү тэгш бус хязгааргүй их баялаг тэдэнд үйлчилдэг бүлэглэлийн өмнө Монгол төр ард түмэнтэйгээ олон жил тэдний өмнө хүчгүйдсээр ирсэн нь үнэн юм. Монголчууд бидний итгэмтгий өрөвч занг ашиглан баялгийг, газрыг, нийтийн өмчийг, шүүхийг, намыг нь төрийг нь хэдхэн хүн өмчлөн авч, аалзны тор мэт авлигын систем хэрхэн үүсгэснийг одоо л нийгэм дүгнэн хэлэлцэж эхэлж байна. Энэ бол мөсөн уулын зөвхөн орой хэсэг юм.
Баялаг тойрсон луйврын мэдэх хэсэг нь “Эрдэнэт”-ийн 49 хувь, Дархан төмөрлөгийн үйлдвэр болон түүний орд, Оюутолгойн Дубайн гэрээ, “Тавантолгой” компанийг 100 жилээр худалдахыг завдсан хэлцэл зэрэг болно" гэв.
Сэтгэгдэл (8)