УИХ-ын гишүүдийн хамгийн алдарт таван зураг, агшныг манай сайт үсгийн дарааллаар өдөр бүр цувралаар хүргэж байна. Энэ удаа толилуулах зураг, бичлэгт эрхэм гишүүн П.Анужингийнх байх нь.
1. 2020 оны УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргоойс МАН-аас нэр дэвшин гарч ирсэн П.Анужин. Сонгинохайрхан дүүрэгт 32031 хүний санал буюу 39,1 хувийн саналыг авч гишүүн болсон.
2. П.Анужин гишүүн "Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлгийн редактор, хөтлөгчөөр ажиллаж байхдаа, "Hero” энтертайнментын найруулагч Б.Баатартай нэр холбогдсон байдаг. Найруулагч Б.Баатарын гэргий жүжигчин Ч.Ундрал руу дайрч давшлан уурлаж байгаа хэд хэдэн бичлэг олон нийтэд хүрсэн, төдийгүй П.Анужингийн "Тийм ээ, би нөхөртэй нь унтсан”, “Чи Баянхошууны авгай биз дээ, хуц” гэж хэлсэн нь олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэж байв.
Эх сурвалж: "Boldko" talk show
3. 2021 оны 2 дугаар сарын 10 өдөр эрхэм гишүүн нэгэн илтгэл дээр "Хааяа уумаар байвал уучихаж байгаарай" гэдэг үг нь тухайн үеийн "Тренд" үг болж байв.
4. 2020 оны 10 дугаар 01 өдөр намрын чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Юун архины савлагаа, дээлийн хээ, кэмбриж хөтөлбөр. Шийдэх чухал асуудал маш их байна” хэмээн шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж байв. Учир нь тухайн үед шинэхэн гишүүн П.Анужин дээлийн хээний талаар хууль санаачилж тухайн үед их шүүмжлэлд өртсөн. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан, Ерөнхийлөгчид хариу өгч байв.
“Архины сав биш архидалт, дээлийн хээ биш төрийн ёслол хүндэтгэлийн асуудлыг хөндсөн л дөө. Чухал асуудлуудыг чуулганы индрээс нийгмийн анхаарлын төвд ахин оруулж өгсөн ерөнхийлөгчдөө талархлаа. УИХ-ын ээлжит чуулган эхэллээ” гэв.
5. 2022 оны 7 дугаар сарын 11. Баяр наадмаар үндэсний дээлээр гоёж, наадамчин олны харааг хамгийн ихээр булаадаг төрийн түшээ бол П.Анужин. Тэрбээр нөхөр Э.Нандинзүрхийн хамтаар баяр наадмын нээлтийг үзэхээр Төв цэнгэлдэхэд ирж буй энэ агшин маш олон хандалт авсан зургийн нэг билээ.