Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах түр хороо өнөөдөр хаалттай горимоор хуралдлаа. Хуралдаанаар нэмэгдсэн өртгийн албан татвар эмийн үнэд хэрхэн нөлөөлж буй талаарх Татварын ерөнхий газрын мэдээллийг сонссон байна. Хянан шалгах түр хороо эмийн үнэд нөлөөлж буй хүчин зүйлсийг нарийвчлан судлахын зэрэгцээ иргэд, олон нийтээс үнэ чанар болон бусад асуудлаар мэдээлэл авч байгаа аж. Түр хороо энэ асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулна.
Сэтгэгдэл (2)