УИХ-ын гишүүдийн хамгийн алдарт таван зураг, агшныг манай сайт өнөөдрөөс эхлэн үсгийн дарааллаар өдөр бүр цувралаар хүргэж байна. Энэ удаа толилуулах бичлэгт эрхэм гишүүн Ш.Адьшаагийнх байх нь.
1. 2020 оны УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойргоойс АН-аас нэр дэвшин гарч ирсэн А.Адьшаа гишүүн 2020 онд “Богд Зонхов” бурхан шашны төвийн талаар хуулийн төсөл өргөн барьсан байдаг. Тухайн үеийн төслийг 5,5 тэрбум төгрөгөөр гэж байсан ч 2021 оны улсын төсөвт 33 тэрбум төгрөг болон орж ирсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлж тухайн үед унаж байв. Энэ тухай УИХ-ын гишүүн "Zarig.mn" сайтад ийм ярилцлага өгч байв.
2. "Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатарыг /2020.01.21/ өдөр өөрийн зөвлөхөөр ажилд авсан байдаг. Тухайн үед жагсаалд оролцсон хэргээр А.Отгонбаатарыг цагдаагийн байгууллагаас шалгаж байсан бөгөөд энэ талаар "Zarig.mn" сайтад тайлбар мэдээлэл хийж байв.
3. 2023 оны 12 дугаар сарын 18 өдөр нүүрсний сонсголын хоёрдахь шатны сонсголоор нүүрс тээврийн C зөвшөөрөлтэй 487 аж ахуйн нэгжээс 246 нь нийт 52030 удаагийн тээвэрлэлтээр 5,2 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн. Гаалийн бүрдүүлэлтгүй их хэмжээний нүүрс гаргасан компаниудад хамаарал бүхий улстөрчийн жагсаалтыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, А.Адъяасүрэн нар тэргүүлсэн учраас сонсголд гэрчээр дуудагдан оролцов.
Эх сурвалж: Төр.мн
4. УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн уран цэцэн үг нь ундарч, "Дэлгэрийн тал шиг ээ тэнүүн сэтгэлтэй Дэлгэр сумын Гуулин тосгоны ЕБС..." гэх мэтээр шагширч явна. Арван жилийн сурагчдын бусадтай мэндчилдэг "Сайн, та сайн байна уу" гэх үгийн хариуд "Яасан сайхан үйлчилдэг хүүхдүүд вэ" гэж, хүүхдүүдийг өөрт нь үйлчилж байна хэмээн эндүүрчээ. Улс төрийн өндөр алба, зөөлөн сандал түүнд ийм сэтгэлийг бий болгосон бололтой. Цаашилбал Ш.Адьшаа гишүүн хүүхдүүдээс мөрөөдлийнх нь талаар асууж байх юм. Нэг сурагч "сэтгүүлч болно" гэхэд "сэтгүүлч болж яадаг юм" гэж зандрах, занахын голоор тулган асуув. Энэ мэт үйлдлээс харахад дахин сонгогдох хүсэлдээ тэр шатаж явна уу.
5. 2022 оны 11 дүгээр сарын 16. Академич С.Нарангэрэл: Ш.Адьшаа гишүүнээ би багшийн чинь хувиар зөвлөе... "Ном Унш"
Эх сурвалж: News.mn