Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтод оролцох Хонконг, Индонез, Малайз, Тайланд, Сингапурын лигийн аварга болон дэд аваргууд Монголд иржээ. Өнөөдөр эхний дөрвөн тоглолт “Юү Жи Арена”-д болно. Азийн аваргуудын лигийн салхийг 12:30 цагаас Малайзын “Матрикс Дийрс”-Хонконгийн “Хонконг Ийстерн” багийн тоглолт хагална. Дараа нь 15:30 цагт Тайландын “Хай Тех”-Индонезийн “Пельта”-тай тоглоно. Тэгвэл Үндэсний лигийн аварга “Хасын Хүлэгүүд”-ийн Сингапурын “Эйдройт”-той 17:30 цагаас тоглох хуваарь гарсан. Харин лигийн дэд аварга “Бишрэлт Металл” багийнхан Индонезийн “Правира Харум”-ыг 20:00 цагт талбайдаа хүлээн авснаар өнөөдрийн тоглолт өндөрлөх аж.