Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Гепатитын Д вирусийн халдвартай иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын мэдээлэллийн хүрээнд УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэллээ.
Тэрбээр "Цаашид халдвар авхуулахгүй байхын төлөө сайн ажилламаар байна. Шүдний эмнэлэг, гоо сайхны салоноос их халдвар авч байна хэмээн мэдээлэлд гарлаа. Хяналт сайжруулахад онцгой анхаарах ёстой. Хүрээлэн буй орчин, төрийн буруутай үйл ажиллагаанаас, байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хамаарч иргэдэд маш их хохирол учирч байгаа. Иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах орчныг зөрчсөн асуудалд байгууллага, төр хохирлыг нь төлдөг хуулийг санаачлах ёстой. Хувь хүнээс хамаарснаас гадна төр, байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хохирсон хохирлыг нөхөн төлүүлэх хэрэгтэй. Биелэгдэхүйц зүйл амлах хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)