УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. 95 хувь ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл УИХ-д олонх болно. Сонгуулийн дараа УИХ үйл ажиллагаагаа эхлэхдээ дэгийн тухай хуулийг хэлэлцэх эрх нь нээлттэй. Найман Байнгын хороо 19 гишүүнтэйг 25 болгоно. Байнгын хорооны хуралд 13 хүн орж, асуудлаа шийднэ. Нэг гишүүн хоёроос илүү Байнгын хороонд ажиллахгүй. 200 орчим хүн ажиллана.
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд яаманд харьяалагддаг Байнгын хороонд орж, ажиллахгүй. Нэг байнгын хороонд Засгийн газрын хоёроос илүү хүн оруулахгүй. Ингэснээр Засгийн газраас хамаарахгүй болно.
УИХ 126 гишүүнтэй болох тул хурлаа хэрхэн зөв явуулах талаар судалсан. Аливаа хуулийг хэлэлцэх ерөнхий хугацааг тогтоож, уг хугацааг бүлгүүдэд УИХ-д авсан суудлын тоогоор хуваарилж, үлдсэн цагт нь бүлэг зохион байгуулах хэмжээнд хүрээгүй, бие даасан гишүүдэд үг хэлэх хугацааг тогтдог зарчмыг ярьж байна" гэв.