УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Парламентын гишүүдийн тоо 126 болох гэж буйтай холбогдуулан УИХ-ын болон дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг өнгөрсөн онд байгуулсан. Хуулийн төсөл бэлэн болсон тул бүлгийн хурлаар хэлэлцэж зарим зарчмын асуудлыг тохирлоо. УИХ-ын болон дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болж байна" гэв.