Ногоон автобусны асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ногоон автобус хаачсан гэдгийг би мэдэхгүй. Эхний 20 автобусыг албан ёсоор хүлээж авсан. Хэл ам үүссэн нь 80 автобус.
Яагаад хэл ам үүссэн гэхээр хотын дарга бид хоёр тэр 80 автобусыг гаргаад тавьчихсан шүү дээ.
Хүлээж аваагүй байхад нь танилцуулаад л энэ асуудал нийгмийн анхааралд орсон. Би өөрийгөө юу гэж гэм буруутай гэж үзэх вэ дээ. Би элдэв хууль бус зүйлийг нь хийчихсэн юм байхгүй. Миний хувьд одоогоор шүүхэд шилжээд асуудал нь хэлэлцэгдээд явж байгаа. Би өөрөө гэм буруугүй гэдгээ нотолно" гэв.
Д.Батчулуун