УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ганибал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Малчдын зээлийн асуудал, малжуулах асуудлаар өргөн барьсан хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барьж чадсангүй. Хоёр удаа цаг товлоод зугтаачихлаа. Уг хуулийн төсөлд УИХ-ын дарга саад болж байна. Тиймээс УИХ-ын даргад тодорхой шаардлагуудыг хүргүүлнэ.
УИХ-ын чуулганд гишүүд хангалттай суусангүй. Бүс нутаг томорсон, сонгуулийн тойрог томорсонтой холбоотойгоор орон нутгаар явах нь их байна. Орон нутагт хаа сайгүй, гишүүд ажиллаж байна. Улмаар чуулганы үйл ажиллагаа доголдож байна. Үүнийг далимдуулан "Чоно борооноор" гэдэг шиг Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийг МАН-аас өргөн барьж хэлэлцүүлэх гэж байна.
Өнөөдөр нийслэлийн төсвөөр метро барих асуудал яригдаж байгаа ч бодит байдал дээр санхүүжилт байхгүй. УИХ-ын гишүүд ямар мөнгөөр метро барих гэж байгааг мэдэхгүй байна. Нэг ч хүн мэдэхгүй. Би ч мэдэхгүй" гэв.
Сэтгэгдэл (3)