УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдөр инээдмийн баяр буюу хүн хуурдаг өдөр болж байна. Сүүлийн найман жил өдөр болгон дөрөвдүгээр сарын 1-ны өдөр шиг байлаа.
Эрх баригчид мөрийн хөтөлбөрөө 60, 70 хувь биелүүлсэн гэж яриад байгаа юм. Би бол арван хувь ч биелүүлээгүй гэж хэлнэ.
Ийм нам сонгуульд оролцоод хэрэггүй л баймаар. МАН заавал ялах ёстой гээд л хачин зүйлс яриад байх юм. МАН ялагдах ёстой гэж хэлмээр байна" гэв.
Д.Батчулуун