УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Малчдын зээлийг тэглэх, тэглэх боломж байхгүй бол амь амжиргаанаасаа салцан хүмүүсийн өнөөдөр маргаашийн асуудлыг яаж шийдэх талаар хуулийн төсөл өргөн барих гэсэн юм. Гэтэл УИХ-ын дарга цугтааж алга болчихоод сар гаран болж байна.
Монгол төр эзгүйрчихсэн байна. Гаргаж буй шийдэврүүд нь ард түмэнд дарамт болж байна. Цагаан сар өнгрөөгөөд ардчилсан намын бүлэг шүгэл үлээсэн. Орон нутагт шийдэгдэж буй нэг ч асуудал алга.
Малчдыг өдөр бүр зээлээ төл хэмээн утасдаж байна. Зургаадугаар сарын 28 болж энэ хүмүүсээс хурдан салах юмсан гэх хүмүүс их байна. Ажил хийвэл дандаа боомилсон, эсвэл бүр таран бутарсан төр засгаас залхаж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (6)