"Долоо хоногийн онцлох хүн" буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр УИХ-ын гишүүн асан, Шинэ намын дарга Ж.Батзанданг нэрлэж байна.
Тэрбээр анх 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Түүнийг ард түмэн Шударга тав"-ын нэг хэмээн андахгүй биз ээ. Тухайлбал, 2017 онд одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан таван гишүүн "Шударга тав" гэгдэж УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулах жагсаал тэмцлийг өрнүүлж, улс төрийн акц хийж байсан удаатай. Үүний дараа 2020 оны сонгуулиар дахин УИХ-д гарж чадаагүй бөгөөд өнгөрсөн дөрвөн жил улс төрөөс завсарлага авсан.
Харин дөрвөн жилийн дараа буюу энэ долоо хоногт тэрбээр төрийн ордноос мэдээлэл хийв.
Тус мэдээлэлдээ өнгөрсөн дөрвөн жилд эрүүгийн хоёр зүйл ангиар шалгуулж, гурван сар хоригдсон талаараа мэдээлсэн юм. Тэрбээр "2023-2024 онд хууль хяналтын байгууллагаар шалгуулж 461 дүгээр хорих ангид гурван сар хоригдож өнгөрсөн сард хэрэгсэхгүй болж цагаадсан. Иргэн Ж.Батзанданг эрх баригчид гурав дахь удаагаа шоронд хийлээ. Өнөөдөр би эрх чөлөөт иргэн боллоо. Гартаа гавтай, хөлөндөө гинжтэй амаа үдүүлсэн 4 жил өнөөдөр төгсгөл болж байна. Одоо би үгээ хэлнэ. Үргэлжлүүлж тэмцэнэ. Эрх баригч намын үйл ажиллагаанд дүгнэлт өгнө" гэсэн юм. Ийнхүү эрх чөлөөт иргэн Ж.Батзанданы мэдээллээс анхаарал татаж буй ганц асуудал бол 2024 оны сонгуульд нэр дэвших эсэх. Тэрбээр мэдээллийнхээ үеэр МАН л биш бол надад санал тавьсан ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл (12)