Гадаад улс оронд ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн дүн мэдээгээр 2023 онд хилийн чанадад 2590 монгол хүн нийгмийн даатгалд хамрагджээ. Шимтгэлийн хэмжээ 2.8 тэрбум төгрөг болсон байна.
Манай улсын иргэд Австрали, Их Британи, АНУ, Герман, ОХУ, БНСУ, Фроанц болон БНХАУ-д, гадаадын бусад улс оронд оршин суугаа иргэд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж байна.
2022 оны байдлаар хилийн чанадад 198 мянга орчим монгол иргэд амьдарч байна. Манай улс Монгол, Казахтсаны хооронд тэтгэврийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийг шинжээчдийн түвшинд эцэслээд байна. Мөн Монгол Улс, ОХУ-ын хооронд нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийг шинжээчдийн түвшинд эцэслэжээ.
Монгол, Чех улсын хооронд байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээр хүчин төгөлдөр болон үйлчилж эхлээд байна. Япон, БНСУ, Швед, Канад улсуудтай байгуулах Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн төслийг талуудад хүргүүлээд буйг ХНХЯ-наас мэдээллээ.