УИХ-ын хаврын чуулганы үдээс хойших хуралдааны үеэр АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Ерөнхий сайд мэдээлэл хийх байсан боловч цуцлагдлаа. Хоёр долоо хоногийн өмнө бас л цуцлагдсан. Ерөнхий сайд УИХ-д ирж, мэдээлэл өгөхөө больчихлоо. Салбарын сайд нь мэдээлэл хийнэ гэдэг боловч гадаад томилолттой гэсэн бичиг өгөөд дураараа хойшлуулж байна. УИХ-ын дэд дарга аа, дэг болон хуулиараа ийм боломж байгаа юу. Гүйцэтгэх засаглал парламентын дээр байна уу. Яг юу болоод байна вэ. УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийнэ, сөрөг хүчний гишүүд асууна гэдэг ард түмний мэдэх эрхийг хангаж буй явдал. Иймэрхүү завхарсан асуудалд арга хэмжээ авмаар байна.
Энэ удаагийн Ерөнхий сайдын мэдээлэлд эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаарх асуудал байсан. Үүнд маш чухал асуудлууд байгаа. Жишээлбэл, есдүгээр ангийн гурван сурагч тутмын хоёр нь эх хэлээрээ уншаад ойлгохгүй байна" гэв.
Сэтгэгдэл (1)