УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ.
Тэрбээр "Энэ хуулийн төслийг түүхий байхад нь түргэн шуурхай шийдэх ёстой гээд чичирч болохгүй. Эрх барьж байгаа намын хоёрхон гишүүн санаачлаад дангаараа хэлэлцээд батлах нь. Хууль тогтоогчдын бүгдийнх нь оролцоог хангасан, ойллголцлын үндсэн дээр батлах ёстой хууль гэж үзэж байна. Яагаад би энэ төслийг дэмжих боломжгүй гэж үзэж байгаа вэ гэвэл Үндсэн хуулийг өөрийг нь зөрчиж байгаа заалт бий. Тодруулбал, Ерөнхийлөгч, УИХ- ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан бол Цэцийн гишүүн болж болохгүй гэсэн заалт тусгасан. Хууль тайлбарлах эрх Улсын дээд шүүхэд л бий.
Үндсэн хуулийн Цэцэд ажиллаж байгаа Цэцийн гишүүд, Дээд шүүхийнхэн эрх баригчдын захиалгаар ажилладаг байгууллага болж хувирсан. Ийм үед энэ хуулийг баталж болохгүй, илүү сайн сайжруулж байж батлах ёстой. Удахгүй сонгууль болох гэж байгаа. Ийм үед энэ хуулийг батлах гээд улайран зүтгээд байж таарахгүй" гэв.