Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлага өчигдөр олон нийтэд цацагдсан. Тэрбээр ярилцлагадаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг С.Зориг агсаны хэрэгтэй холбогдуулан "Тухайн үед С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав, хэн хэн халагдав. Энэ бол Ц.Элбэгдоржийн Засгийн газрын сэдэл байсан. Гэвч Ц.Элбэгдорж 1998 онд огцроод чадаагүй. Харин 2009 онд Ерөнхийлөгч болсноор чадаагүй зүйлээ хийсэн" гэсэн юм.
Харин үүний хариуд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсандаа "Оюун-Эрдэнэ. Өөртөө дурласан дагз.. Бэлдсэн ярилцлага нь. 14 телевиз, 15 удаа" гэв.
Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсандаа Rokit Bay-ийн Реппер Fla-д зориулсан дисс дуу болох "BLAAVGAI" дууг хуваалцжээ. Ийнхүү улс төрийн дисс эхлэв үү?
Сэтгэгдэл (1)