Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар АН-ын дэд дарга И.Мөнхжаргал нар мэдээлэл өгөв.
АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж: Ардчилсан нам эв нэгдлийн 2023 оныг өнгөрөөж, Бүтэн ардчилал аяны хүрээнд Монгол Улсын 21 аймаг 9 дүүрэгт байгаа гишүүд, дэмжигчдэдээсээ 2024 оны мөрийн хөтөлбөрийн саналыг авах нэгдсэн уулзалт хийсэн. 25 мянга гаруй км-ыг туулж, нийт 31 мянга гаруй иргэдийн 5100 гаруй албан ёсны саналыг нэгтгэж, 9 бүлэг 90 хэсэг 900 зүйлтэй АН-ын эрчимт хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан.
МАН-ын мөрийн хөтөлбөр хэмжигдэхүйц, хэрэгжихүйц бус тооцоололгүйгээс шалтгаалж өнгөрсөн найман жилийн хугацаанд улс эх орон ард түмний өмнө өгсөн амлалтаа зөрчсөн. МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжсэн байдал дээр АН-ынхан ажиллаж, үнэлгээ дүгнэлтийг өгсөн.
АН-ын дэд дарга И.Мөнхжаргал: Ардчилсан намын даргын хэлснээр энэ мөрийн хөтөлбөр бол мөрөөдлийн жагсаалт бус ажлын төлөвлөгөө. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд иргэдэд ирсэн өр, бизнест ирсэн төрийн дарамтыг арилгах тухай юм. Онцловол татвар, авлигын асуудал байна.
Хоёр жил үргэлжилсэн Хөгжлийн банкны дуулиант хэрэг "хэрэгтэнгүй" болох нь. Авлигатай тэмцэнэ гэж гарч ирсэн Ерөнхий сайд авлигад бууж өгч байх шиг байна. Ерөнхий сайд хэргийн үйл явцтай тэмцсэнээс биш авлигын суурьтай нь тэмцсэнгүй. Манай нам үндэс суурьтай нь тэмцэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Монгол авлигад идэгдэж байгаа 10 орны нэгээр нэрлэгдэж эхэллээ. МАН-ын мөрийн хөтөлбөр 80, 90 хувьтай биелэсэн гэж бүлгийн дарга нь ярьж эхэллээ. МАН ялахгүй бол шорондоо буцаад орох Ж.Эрдэнэбат "МАН ялах ёстой" гэсэн уриалгыг дэвшүүлж эхэллээ. Сонгуулийн хууль зөрчөөд МАН-ын нарийн бичгийн дарга нь ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ гэж амлав. Ингэж сонгуулийн хууль зөрчиж, давуу байдал үүсгэхгүй байхыг шаардаж байна. Сонгууль бүрээр С.Зоригийн хэргийг гаргаж ирдэг МАН-ын ах нар байсан. Харамсалтай нь, өнөөдөр МАН-ын дарга залгамжилж авчээ. Энэ хүнийг тайван байлгаач ээ, Ерөнхий сайд аа. Эсвэл үнэхээр хэрэгтэнг олоод гаргаж ир.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)